ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгон

2018-10-12

Д.ЭНХЭЭ

Буддын шашинтнуудын мөргөл үйлддэг газрын ойролцоох Ярикто улус /тосгон/ Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны статус хүртсэн тухай Буриадын аялал жуулчлалын яамнаас ТАСС агентлагт мэдээлжээ. “Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон, хотхон” хэмээх Бүх оросын ассоциаци гайхамшигтай түүх, соёл, байгалийн өв бүхий олон арван суурин газрыг нэгтгэдэг. Ассоциацийн ажлын зорилгын нэг нь өвөрмөц онцлог, түүхэн ховор нандин байдлаа хадгалсан 2000-аас илүүгүй хүн ам оршин суудаг тосгон, суурин зэрэг газраар хөдөөгийн аялал жуулчлал хөгжүүлэх явдал ажээ.

“Улус Яриктод статус олгох ёслол боллоо. Тосгон руу орох босгон дээр оршин суугчид нь өвөрмөц ахуй, ёс заншил, уламжлал, соёлын дурсгал, байгалийн өвийг хадгалж үлдсэнийг баталгаажуулсан тэмдгийг байрлуулсан” хэмээн тус яамны мэдээнд онцлов.

Улус Ярикто Баргузины нурууны хормойд Баргузины авто замын дагуу байрладаг. Тосгоноос холгүй хамгийн их шүтэн биширдэг эх хүүхэд, урлаг, цэцэн мэргэний Янжмаа бурхны гараар бүтээгээгүй гэгээн дүр бүхий асар том чулуу байдаг. Энэ гэгээн дүрийг 2005 онд Оросын Буддын уламжлалт шашны лам нар олсон юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ