Жастин Бибер мансууруулах бодис хэрэглэсэн үү?

2018-10-12

Х.ОЮУНБОЛД

Нийтийн цахим сүлжээнд дуучин Жастин Бибер шүтэн бишрэгчдийнхээ өмнө хачин ааш зан гаргаж байгаа болон дагжин чичирсэн бичлэг цацагджээ. Үүний улмаас шүтэн бишрэгчид нь дуучныг мансууруулах бодис дахин хэрэглэж эхлэв үү гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Гудамжинд охидтой зурагаа авахуулж байсан Жастин Бибер заримдаа дагжин чичирч, нүдээ аньж байжээ. Түүнчлэн тэдний  нэгнийх нь нурууг илж,  инээмсэглэх зэргээр нүүр амаа хачин болгож байгаа нь камерт өртсөн байна. Цахим орчинд цацагдсан бичлэгийг үзсэн олон хүн залуу дуучин өмнөх шигээ мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн эсэхийг асуужээ.  Харин түүний энэ хачин зан авир дуучны менежер Скотер Брауны саяхан хийсэн мэдэгдэлтэй давхцаж байгаа юм. Жастин Бибер 2014 онд марихуана  татаж, согтууруулах ундаа ихээр хэрэглэж байсан билээ. Энэ тухай түүний менежер хэлэхдээ “Жастин Биберийг унтахаар явах бүрд  үхчихгүй байгаа. Мөн түүний биед байгаа хог новшноос болж өглөө сэрэхгүй байх вий гэж боддог байсан” гэж радиод ярьж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ