Сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар олжээ

2018-09-25

Б.ТӨГС

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олджээ. Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн хураан авчээ. Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан болон гарал үүслийг судалж, нарийчвлан шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ. Цагдаагийн дарга нар болон шүүхийн шинжээчдийг баривчилсан тухай бид мэдээлсэн. Харин дээрх их хэмжээний бэлэн мөнгө нь энэ хэрэгтэй хамааралгүй гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэллээ. Авлигатай тэмцэх газар нь энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас 331.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 514.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн үл хөдлөх, хөдлөх, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө бэлэн мөнгийг битүүмжилсэн байдаг юм байна. Гэмт хэргийн учирсан хохирлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.5 дахин өсч, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа зургаа дахин өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ