Дөрөвдүгээр цахилгаан станц дахь албан тушаалын сүлжээ

2018-09-22

Т.САЙХАН

Энэ  сарын 15-нд Улаанбаатар даяар цахилгаан тасарч,  “Дөрөвдүгээр цахилгаан станц дэлбэрсэн гэнэ. Хүн гэмтэж гэнэ. Айхтар дэлбэрэлэлт болсон тул хоёр гурван сарын хугацаанд тоггүй байна” гэх зэргээр цуурч байв. Гэсэн ч албаныхан энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Харин сүүлийн үед мэдээлэлтэй  холбоотойгоор Дөрөвдүгээр цахилгаан станцын  удирдлагын асуудлыг хөндөх болов. Станцын  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Анхбаярыг түр түдгэлзүүлээд байгаа. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүн гэдэг. Арга ч үгүй юм.  “Хан хув”, “хаан хув ” компаниараа тэд холбогддог.   Ер нь дөрөвдүгээр цахилгаан станцын томоохон албан тушаалд мэргэжлийн гэхээсээ илүү улстөрийн шахааныхан олон байна.  Ц.Нямдоржийн С.Анхбаяраас эхлээд тэргүүн дэд захирал Б.Дашдаваа нь НИТХ-ын дарга асан Б.Билэгтийн дүү, Нийгмийн ажил эрхэлсэн дэд захирал Н.Мөнгөн нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эгчийнх нь хүүхэд, бизнес эрхэлсэн дэд захирал А.Бямбадорж нь сайд асан Ганхүүгийн ойр дотных нь хүн юм. Ийн жагсаалт цааш үргэлжлэнэ. Нийслэлийн хамгийн чухал объект болох дөрөвдүгээр цахилгаан станцад мэргэжлийн гэхээсээ илүү шахааны хүмүүс ээр дүүрчээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ