Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо

2018-09-22

Т.САЙХАН

Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал өчигдөр/09.21 /Хүүхдийн ордонд болж, удирдлагаа сонголоо.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын даргад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан бол заалнаас Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлжээ.

Ингээд бага хурлын 333 төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг, 164 нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэмжсэн байна. Ингэснээр Нийслэлийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүлэхээр болов.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ