ТОСК: Иргэдийг түрээсийн орон сууцанд цахимаар бүртгэнэ

2018-09-21

Т.САЙХАН

ТОСК-иас “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түрээсийн орон сууцад эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийг хамруулахаар төлөвлөжээ. Энэ талаар ТОСК-иас “Одоогийн байдлаар ямар нэг бүртгэл хийгээгүй. Түрээсийн орон сууцны хүртээмж муу байгаагаас гадна бүртгэлийн талаар гомдол их гарч байсан. Олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, иргэдийг түрээсийн орон сууцны санд цахимаар бүртгэхээр болсон. Цахим бүртгэл хийх программ хангамжийн ажлыг хийж дууссан. Одоо туршилтын ажлуудыг хийж байна.Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй” гэж мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ