Эвлэршгүй өрсөлдөгч Талиа, Паулина

2018-09-22

Х.ОЮУНБОЛД

Мексикийн дива дуучид Талиа, Паулина Рубио  нарын өрсөлдөөн дээр үеэс эхэлжээ. Тэд 1980 оноос хойш харьцахаа больсон шалтгаан нь 1986 онд 15 настай охидууд байхад тэдэнд тохиолдсон түүхтэй холбоотой гэнэ. Тэр үед Паулина “Grease” мюзиклд тоглуулахаар уригдсан “Тимбириче” хамтлагийн гишүүн байв. Тэрээр  “Санди” хэмээх мюзиклийн Личагийн дүрд харин гол дүрд нь хамтлагийн гишүүн Саша Соколь тоглохоор болжээ. Харин бүжгийн хамтлагт Талиа Соди нэртэй охин байв. Харин тэдний муудалцах шалтгаан нь Сандигийн дүрд тоглох байсан Саша хамтлагаасаа гарч “Grease” хамтлагт орох болсноор тавигджээ. Учир нь  продюссерүүд  Сандигийн дүрд Талиаг сонгосон нь Паулинад таалагдсангүй. Тоглолт амжилттай болсны дараа Талиаг “Тимбиричед” Соколийн оронд орохыг урьснаар өрсөлдөх болсон гэж “El Nuevo Dia” сонинд бичжээ. Тэд хоёулаа хамтлагтаа голлох байр суурь эзлэх аргыг хайж тоглолтын үеэр гоц үзүүлбэр үзүүлж гялалзахыг хүсч байв. Харин тухайн үеийн сонинууд  хоёр охины өрсөлдөөн нэмэгдсээр байгааг бичиж эхэлжээ. Гэвч 1988 онд болсон тоглолтын үеэр тэд тайзан дээр үсдэлцэн зодолдсоноор өрсөлдөөн хяналтнаас гарав. Сонинд бичсэнээр Паулина Талиагийн микрофоныг салгаж, үүнийг анзаарсан Талиа микрофоноо булааж авах, хамтран зүтгэгчээ цохих гэснээр тэр зодоон эхэлсэн байдаг. Үүнээс хойш жилийн дараа 1990 онд Талиа бие даасан цомгоо гаргахаар хамтлагаасаа гарахаар шийдсэн байна.  Мөн энэ үеэр Паулина хамтлагаасаа гарч хувийн уран бүтээлээ хийж эхэлжээ. Улмаар 1992 онд  одоог хүртэл түүний нэрийн хуудас болсон анхны дууны цомог “La Chica Dorado”-оо гаргав. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөвч тэдний өрсөлдөөн нэмэгдсээр. 2004 онд Талиагийн дууны цомгийг танилцуулах үеэр Паулиана ирсэн нь түүнд таалагдсангүй. Талиа энэ үеэр хэвлэлийнхэнд  бид найзууд биш, өрсөлдөгчид. Яагаад миний цомгийн нээлтэд ирснийг би мэдэхгүй гэж ярьж байжээ. Тэрээр дараа нь дотуур хувцас зохион бүтээж гаргасныг өрсөлдөгч нь түүнтэй хийсэн уулзалтын үеэр  хатуу шүүмжилсэн юм. Энэ үеэр түүнээс Талиагийн зохион бүтээсэн хувцсыг өмсч загвар үзүүлэх үү гэсэн асуултад, Үгүй.Би  тааруухан мэдрэмжгүй зүйлсийг сурталчилдаггүй гэж хариулжээ. Миний бодож байгаагаар  сайхан мэдрэмж, хээнцэр байдал бол төрмөл зүйл. Хичнээн баян байлаа ч сайхан мэдрэмжийг худалдаж авч болдоггүй гэж Паулина ярьсныг “El Nuevo mundo” сониныхон дурсчээ. Харин энэ жил Паулина, Венесуэлийн дуучин Начотой хамтарсан “Desire” клип, Талиа Доминиканы дуучин Натти Наташатай нийлж “No Me acuerdo” клипээ гаргажээ. Паулинагийн  клипийг “YouTube”-д долоо хоногт сая хүн, Талиагийн “No Me acuerdo” клипийг таван сая хүн үзэж сонирхсон байна. Иймээс дуучин Паулина түүний шүтэн бишрэгчид нь шинэ гаргасан дууных нь аянд бүжиглэж байгаа бичлэгээ нийтийн цахим сүлжээнд тавихыг уриалсан “desireчелленж”-ийг зарласан юм. Үүний дараа Талиа  “Миний амьдрал тэнд бий. Тэд намайг сонсч, намайг мэдэрдэг” гэсэн өвөрмөц бичлэг гаргасан нь эхэндээ шүүмжлэлд өртсөн билээ. Тэрээр мөн чэлленж зарлаж бичлэгээ  нийтийн цахим ертөнцөд тавихыг уриалсан юм.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ