БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

2018-09-19

С.САРУУЛ

Төрийн албаны зөвлөл яамдын хууль бус томилгоотой холбоотой асуудлаар хуралджээ. Тэр дунд ЭМЯ, БСШУСЯ хамгийн хууль бус томилгоо хийсэн талаар ярилцсан байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд

хууль тогтоомж зөрчин томилогдсон  8 газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар нөхөх ажлыг зохион байгуулахыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна. Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж болгожээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ