Шер: Надтай учирсан хамгийн төгс залуу Том Круз

2018-09-19

Х.ОЮУНБОЛД

Жүжигчин Том Крузын амьдралыг ярихад үргэлж түүнтэй амьдарч байсан эмэгтэйчүүдийн нэр дурдагддаг нь нууц биш. Тухайлбал, Николь Кидманаас эхлээд  жүжигчин Пенелопе Крузыг дурдаж болно. Гэхдээ энэ бүсгүйчүүдэд ганцхан нэрт жүжигчин дурлаж байсан гэсэн үг биш ажээ. Том Круз 1980-аад оны эхээр дуучин Шертэй хайр дурлалын холбоотой байсныг дуучин бүсгүй 2008 онд ярьсан байна.  Шерийн ярьснаар 22  -тойдоо “Эрсдэлтэй наймаа” кинонд тоглосноор Холливудын од болсон Том Крузэд 15 настай байхдаа дурлажээ. Хэдийгээр тэдний хайрын романс удаан үргэлжлээгүй ч Шер Томыг түүнтэй таарч явсан хамгийн төгс залуу гэж “Daily Mail”сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг. Тэд 1985 онд Мадонна Шон Пенн нарын хуриманд уригдсанаар танилцсан гэжээ. Тэдний хайрын романс нь тухайн үедээ олны анхаарлыг татаад зогсоогүй. Ерөнхийлөгч Рональд Рейганы анхааралд өртөж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ