Жейсон Стэтхэм гэрлэнэ

2018-08-13

Д.АРИУН

“Тээвэрлэгч” киноны од, Холливудын нэртэй жүжигчин Жейсон Стэтхэм найз бүсгүй бас хүүгийнхээ ээж Роузи Хантингтон-Уайтлитэй гэрлэх тухай мэдээлэл оддын амьдралын талаар бичдэг хэвлэлүүдэд гарч эхэлжээ. Жүжигчин,  загвар өмсөгч хоёр 2010 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд 2017 онд хүүтэй болцгоосон ч хуримаа хийгээгүй юм. Харин одоо энэхүү харилцаагаа албан ёсных болгохоор шийдсэн бололтой.

Хуримын талаар хосуудын ойрын хүрээний найз нарын нэг нь анх  Daily Mail-д ярьсан аж. Харин  тэд өөрсдөө ямар нэгэн тодорхой зүйл яриагүй байгаа гэнэ.

Жейсон Стэтхэм, Роузи Хантингтон-Уайтли нарын хуримын сураг 2017 онд гарч байсан. Харин энэ удаад тэд үнэхээр хуримлахаар шийдсэн бол шинэ жилийн өмнө болно хэмээн хэвлэлүүд бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ