Номт зөрлөгт ачааны вагон унасныг “Кран унасан” гэж халхавчлаад өнгөрчээ

2018-08-12

Л.ХЭРЛЭН

Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар дайрч өнгөрдөг төмөр замд  хэд хоногийн өмнө  осол гарч ачааны вагон замаас гарсан ч “Кран унасан” гэж мэдээлээд өнгөрчээ.  Энэ нь  Номт-Цагаан хадны зөрлөг байсан бөгөөд  1016  км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан аж. “КЖДэ” маркийн  кран, ачааны платформ вагоны хамт  энэ сарын 3-нд замаас гарч унасан байна.  Номт – Цагаан хад хоорондын замын 1011р кмт үерийн улмаас гүүрийн баганад суулт өгч галт тэрэгний хөдөлгөөнийг долоон   цаг хаасан юм. Харин хэвлэлүүд “Кран унаж зам хаасан” гэх мэдээллийг цацжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ