Мишель Йео 56 нас хүрлээ

2018-08-09

Р.МӨНХЗАЯА

Малайзын алдарт жүжигчин Мишель Йео 56 насны төрсөн өдрөө “Беверли Хиллз-”д Франц найз залуу болон  одоо тоглож буй “Crazy Rich Asians” киноны жүжигчидтэй хамт нижгэр тэмдэглэжээ. Тэрээр “Жеймс Бонд 007” цувралын Вай Лины дүрд тоглосноор мэргэжлийнхнээс Холливудын хэмжээний жүжигчин гэж үнэлүүлэх болсон. Үүнээс гадна авьяаслаг жүжигчинг “Мумми: Луугийн эзэнт гүрний булш” киноны Зи Юань, “Хатагтай” киноны Ан Сан Сучигийн дүрээр нь үзэгчид мэдэх билээ. Мишель Йео төрсөн өдрийнхөө баярыг хуваалцсан найз нөхөд болон шүтэн бишрэгчиддээ хандан “Сайхан бэлэг илгээсэн та бүхэнд баярлалаа, хайртай шүү” гэж  цахим хуудастаа нийтэлсэн байна. Дашрамд дуулгахад “Crazy Rich Asians”  нь ижил нэртэй романаас сэдэвлэсэн инээдмийн,  романтик төрлийн кино бөгөөд энэ сарын 15-нд АНУ-д нээлтээ хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ