23 настай гавьяат жүжигчин О.Анужингийн талаарх онцлох баримтууд

2018-07-12

 Т.САЙХАН

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч, балетчин  О.Анужин баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.  Түүний талаарх  онцлох баримтуудыг хүргэж байна.

Төгссөн сургууль: -Хөгжим, бүжгийн коллеж

Мэргэжил: -Балетын бүжигчин

Одоо эрхэлж буй ажил: -УДБЭТеатрын балетын гоцлооч

Сошиал хуудас: Anujin Otgontugs

-Тэрээр багадаа Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан. Удалгүй ээжтэйгээ  Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очоод тэнцсэн байдаг.  Тухайн үед эрэгтэй хүүхэд авах үе байсан ч О.Анужинг шалгаж, тэнцэж байжээ.

-Түүний  хамгийн анхны том дүр бол “Цөмөөхэй” балет. Үүний дараа “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” юм.

-Кино үзэж, зураг зурах дуртай. Чөлөөт цаг гарах үед найзуудтайгаа, ээжтэйгээ байхыг хүсдэг. Гэхдээ театрын үзвэрийн хуваарь амралтын өдрүүдэд байдаг болохоор амралтын цаг ер нь бага гардаг байна.

Монголын балетын урлагийг мэдэхгүй орон маш их байдаг. Тиймээс сонгодог урлагт хүсэл мөрөөдлөө өгсөн хүний хувьд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргахыг хүсдэг гэв.

-Залуустаа хандаж тэрээр хамгийн түрүүнд зорилгоо тодорхойл. Тэмүүлсэн тэмүүллийнхээ төлөө шантрахгүй явах хэрэгтэй.  Хэн юу гэж байсан чи өөрийнхөөрөө л байж, хүссэн тэмүүлэлдээ хүрэх. Надад ч бас шантрах үе байдаг байлаа. Гэлээ гээд би үүнийг хийж чадахгүй юм байна гэж орхиж байгаагүй гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ