Таван аваргатай барилдаан болох нь ээ

2018-07-11

Т.САЙХАН

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн   барилдаан удахгүй эхлэх гэж байна.  512 бөх барилдахаас Дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ. Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга  5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин 42, нийт улсын цолтон 88 бөх бүртгүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ