Колинда Грабар Китарович баяраа тэмдэглэв

2018-07-08

Х.ОЮУНБОЛД

Хорватын ерөнхийлөгч  Колинда Грабар Китарович үндэсний  багийнхаа хувцас солих өрөө рүү очиж  ОХУ-ыг багийг  4:3 харьцаагаар хожсон тоглогчиддоо баяр хүргэжээ. Тоглолтод хожсоны дараа Хорватын хөлбөмбөгийн холбоо твиттер хуудастаа ерөнхийлөгч Колинда Грабар Китарович үндэсний багийнхаа хувцсыг өмсч тоглогчид, техникийн багийн гишүүдтэйгээ баяраа тэмдэглэж байгаа зургийг нийтэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-нд  Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Хорватын баг 11 метрээс торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр эзэн орны багийг хожсон юм. Колинда Грабар Китарович энэ тоглолтыг ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино нартай лоожноос үзжээ. 50 настай тэрээр Хорватын багийг хагас шигшээд шалгарсны дараа дуулж,бүжиглэжээ. Үүнээс өмнө  Давор Сукерээр удирдуулсан энэ баг нь 1998 оны ДАШТ-д амжилттай оролцож байсан аж.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ