МАХН-ын их чуулганд 1044 төлөөлөгч оролцоно

2018-07-06

Л.Сайхансанаа

МАХН-ын Бага чуулганы хуралдаанд ээлжит бус Их чуулганд оролцох төлөөлөгчдийг танилцууллаа. Ээлжит бус Их Чуулганы хурал зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан журмын дагуу 21 аймаг, есөн дүүргээс нийт 1044 төлөөлөгч оролцох юм байна.

Тус нам Их Чуулганаа ийнхүү дахин хийх гэж буй шалтгаан нь Монголд бий болсон засаглалын хямралтай холбоотой гэдгийг үг хэлсэн Бага чуулганы гишүүд онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Их Чуулганы хурлыг шүүхээс нотлогдохгүй байна гэж үзсэн. МАХН-2011 онд дүрмээ бичиж баталсан. Үүнээс хойш дүрмээ шинэчлэх хүсэлтийг хэд хэдэн удаа Дээд шүүхэд гаргаж байсан ч хүлээж аваагүй. Энэ удаа Их Чуулганаараа намын гишүүдийг хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан бодлого шийдвэрийн эсрэг явж, намын үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй гишүүдийг намаас хасах ийм заалтыг дүрэмдээ оруулж өгөхөөр заасан. Энэ нь голлох өөрчлөлтийн нэг юм. Мөн Их Чуулганаар нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар ярина. Түүнчлэн 60 тербум хэрэг, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, шүүх засаглалын доголдлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ хэмээн зорилгоо тодорхойлжээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ