ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа

2018-06-25

Т.САЙХАН

АН-ын ҮБХ-ны гишүүд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа.  ҮБХ гишүүн, хуульч Д.Оросоо “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн” гэв. АН-ын ҮБХ-ны гишүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг сонирхлыг зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг огт хангахгүй байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тодорхой ашиг сонирхлыг зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж, энэхүү ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг шалгуулах хүсэлтэй байгаагаа АТГ-т илэрхийлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ