“Яахаас ч буцахгүй эзэгтэй” Ева Лонгория хүүтэй боллоо

2018-06-21

Д.АРИУН

Америкийн телевизийн “Яахаас ч буцахгүй эзэгтэй” цувралын гол дүрүүдийн нэгд тоглож байсан, жүжигчин Ева Лонгория болон түүний нөхөр бизнесмен Хосе Бастон нар анхны хүүхдээ өлгийдөж авлаа.  43 настай жүжигчин бүсгүй өчигдөр Лос-Анжелес хотын нэгэн эмнэлэгт амаржиж хүүтэй болжээ. Шинэ төрсөн хүүдээ  Сантьяго Энрике гэж нэр өгсөн талаар elle.ru мэдээлжээ.

Хосууд 2016 онд гэрлэсэн. Жүжигчин Ева Лонгория мэргэжлийн ажлаасаа гадна сайн дурын буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог төдийгүй бас суралцахыг орхигдуулдаггүй нэгэн. Тодруулбал, 2009 онд Калифорнийн их сургуульд /California State University, Northridge/ улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байсан.  Түүнчлэн Ева хувийн бизнес амжилттай эрхэлж, рестораны эзэн болсон төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хувцасны загвар болон хоолны номоо гаргасан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ