Урт хугацааны бодлого боловсруулах ач холбогдол

2018-06-20

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

 

Энэ дугаарт, тэтгэврийн даатгалын бодлого боловсруулалтад урт хугацааны  өөрчлөлтийг тусгасан урьдчилсан тооцооллыг тусгах нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлая.

Бид 50 жилийн дараа ямар ерөнхийлөгчтэй байх, эсвэл долларын ханш хэд болохыг таамаглах боломжгүй. Харин 50 жилийн дараа хэдэн настай байхаа хүн бүр мэднэ. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засгийн талаар урт хугацааны таамаг дэвшүүлэхэд хэцүү боловч өөрийн насыг “зөвөөр” урьдчилан тооцоолох бүрэн боломжтой.

Иргэдийн төлж буй шимтгэлийг ирээдүйд тэтгэвэр болгон олгохдоо урт хугацааны хэтийн төлвийг сайтар тооцох нь чухал байдаг. Шимтгэл олон жил төлсөн атлаа  тэтгэврээ авч чадахгүй бол хэцүү. Тийм ч учраас даатгалын байгууллага урт хугацааны өөрчлөлтийг урьдчилан тооцох хэрэгтэй болдог.

50 жилийн дараах асуудлыг тухайн үед нь шийдье гэж орхих нь томоохон эрсдэл дагуулдаг гэдгийг Японы жишээ харуулсан байдаг.

Доорх графикт, Японы өндөр насжилтын хувийн өөрчлөлтийг үзүүлсэн бөгөөд 50 жилийн өмнөх буюу 1960-аад онд насжилт 5.7 хувьтай байсан бол одоо 26.7 хувь болтлоо өссөн байна. Тухайн үед бүх иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах бодлогыг боловсруулсан хэдий ч тэр үед тооцоолж байсан насжилтын хувьтай харьцуулахад, өнөөдөр насжилт хамаагүй нэмэгдсэн. Энэ нь төрөлтийн тоо таамаглаж байснаас багассантай холбоотой.

Одоогоор Монгол Улсын насжилтын хувь 1960-аад оны Японыхоос ч бага боловч ирээдүйд графикт үзүүлсэнчлэн улам нэмэгдэх төлөвтэй байна. “50 жилийн дараа та хэдэн настай болох вэ?” Энэ асуултад хариулж байгаа л бол ирээдүйд насжилт ямар түвшинд хүрэхийг урьдчилан таамагласны үндсэн дээр бодлого боловсруулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ