Хоёр улсын шигшээ баг анх удаагаа ДАШТ-д оролцоно

2018-06-13

А.ЦЭРЭНДОРЖ

Энэ удаагийн ДАШТ-д Исланд, Панамын шигшээ баг анх удаа оролцож байгаа юм.  162-ны 18 цагаас Исландын шигшээ баг Хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн ахны тоглолтоо Аргентин улсын шигшээ багтай хийх бол Панамын шигшээ баг 18-ны 23 цагаас Бельги улсын шигшээ багтай тоглох юм.

Аргентины шигшээ баг ДА-д нийт 16 удаа оролцохдоо 42 удаа хожиж байжээ. Тэд 140 оноотой (42 хожил, 14 тэнцээ, 21 хожигдол) бүх цаг үеийн жагсаалтын 4-р байранд буюу Бразил, Герман, Италийн ард бичигддэг юм. 1978, 1986 онд Аварга авсан тэд 1930, 1990, 2014 онуудад финалд хожигдож байв. Габриель Батистута 1994, 1998, 2002 онуудын Дэлхийн Аваргад нийт 10 гоол оруулж, гоолын жагсаалтыг тэргүүлдэг бол Марадона 8 гоолтой 2-т, Мэсси 5 гоолтой 5-р байранд бичигддэг байна. Харин Исланд, Панамын шигшээ багууд энэ удаагийн ДАШТ-д анх удаа оролцож байгаа. 2018 оны ДАШТ-д Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерун, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд зэрэг улсын шигшээ багууд оролцохгүй өнжинө. Нидерланд, Итали, Чилийн шигшээ багууд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод өрсөлдөөд хасагдсан юм. Мөн эдгээр багуудаас гадна хойд АНУ улсын баг болон Дэлхийн 4 удаагийн аварга Итали, Дэлхийн аваргаас 3 удаа дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байсан Нидерландын багууд өнжихөөр болсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ