Олон улсын хөлбөмбөгийн холбооны чуулган эхэллээ

2018-06-13

Х.ОЮУНБОЛД

Олон  улсын  хөлбөмбөгийн холбооны 68 дахь удаагийн чуулган өчигдөр Москвад эхэллээ.  Нээлтийн үеэр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самоура “Чуулганыг холбооны дүрмийн дагуу зохион байгуулж байгааг та нар мэдэгдэж байна” гэжээ. Чуулганд 210 төлөөлөгч оролцож байна. Тасалсан хүн байхгүй гэж мэдэээллээ. Мөн оролцогсод энэ жил нас барсан хөлбөмбөгийн ертөнцийн төлөөлөгчдийн дурсгалыг хүндэтгэн минут чимээгүй болж хүндэтгэл үзүүллээ.  Чуулганаар 2026 онд болох  дараагийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах орныг сонгох талаар хэлэлцэх юм. АНУ,Мексик, Канад, Марокко улс тэмцээнийг зохион байгуулах саналыг хөлбөмбөгийн холбоонд тавиад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ