С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

2018-06-13

С.САРУУЛ

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг өнөөдөр /2018.06.13/ шүүх гаргалаа.  Прокуророос тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх хүлээж авсан байна.   Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансны асуудлаар шалгаж, цагдан хориод байсан бол Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ