МҮЭХ: Цалин нэмэгдүүлэх тэмцэл зогсоогүй

2018-06-12

Б.БАЙГАЛЬ

МҮЭХ-оос өнөөдөр /06.12/ мэдээлэл  хийлээ.  Тэд тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш МҮЭХ гишүүн байгууллагуудын хамтаар цалин нэмэгдүүлэх улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж,  жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.  Харин тавдугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар цалин нэмэгдүүлэх боломжийг ОУВС-тай ярилцах, боломжийг гаргах чиглэлээр Засгийн газраас ажлын хэсгийн байгуулж ажиллах болсон байна. Тиймээс жагсаалаа түр намжаагаад байсан юм.  Харин өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газраас ажлын хэсгийн ажиллах боломжийг хангаж, ажил хаялтын өмнөх суултаа түр хугацаанд зогсоох саналыг тавьсан. Иймд бид хамтын шийдвэрээр ес хоног үргэлжилсэн суултыг түр хугацаанд зогсоосон юм. Бид ажлын хэсгийн үр дүнг хүлээж байна,  энэ хүрээнд Засгийн газар шуурхай ажиллахыг шаардлагыг тууштай тавьж ажиллана. Бидний тэмцэл зогсоогүй, хугацаагүй үргэлжлэх болно” гэлээ. МҮЭХ тус ажлын хэсгийн үр дүнг хүлээхгүйгээр “Хөдөлмөрийн хамтын маргаан” эхлүүлэх шийдвэрийг гаргасан юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ