Д.Трамп, Удирдагч Ким Чен Ун нар орчуулагчгүйгээр хоёулхнаа 45 минут уулзлаа

2018-06-12

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоса арлын Cappella зочид буудалд манайхаар 9.00 цагт эхэлсэн. Хоёр тэргүүний гар барилт 12 секунд үргэлжлэв. Эхний хэдэн хоромд хоёул биеэ барьсан байдалтай харагдав. Дараа нь ялимгүй инээмсэглэл нүүртээ тодруулснаар аль аль нь бага зэрэг тайвширснаа илтгэв. Ким Чен Уний бугалганд Трамп нөхөрсөг байдлаар хэд хэдэн удаа хүрч, хаашаа явах зам зааж гараараа урих хөдөлгөөн хийж байв. Ерөнхийлөгч уулзалтын Номын сангийн танхимд хүрэх замдаа хошигнов бололтой Удирдагч гэнэт баясан инээв. Хоёр Тэргүүн орчуулагчгүйгээр хоёулхнаа 45 минут халз ярилцлаа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ