МАН-ын генсек намаа бужигнуулаад байна уу?

2018-06-12

Т.САЙХАН

Нийслэлийн МАН нэлээд бужигнаантай байна.  Тэд энэ сарын 7-нд хуралдаж, намын даргаа сонгох байсан ч хурлаа хойшлуулсан.  МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ сарын 15-ны дотор хуралдуулна хэмээн мэдэгдсэн ч одоог хүртэл хурлын товгүй сууж байгаа.   2016 онд тус нам УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан.  Түүнээс хойш хоёр жил өнгөрч, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орчихлоо.  Гэтэл МАН-ын үйл ажиллагаа жигдрээгүй, дотооддоо зөрчилтэй байгаа нь ирэх сонгуулийн өнгө өөр тийшээ чиглэх шалтгаан болоод байна.   Мөн тус нам мөрийн хөтөлбөрөө ч мартаад удлаа.  Хүүхдийн мөнгө, оюутны сургалтын төлбөр, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлнэ гэснийхээ бараг л эсрэг явж байна.   Хамгийн сүүлд гэхэд  нийслэлийн МАН-ын даргын суудалд толхилцож, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулав. Тус жагсаал цуглааны ард намын генсек нь байгаа гэсэн мэдээлэл ч байна.  МАН-ын генсек ийнхүү намаа бужигнуулах нь ямар эрх ашиг байв гэдэг нь сонирхолтой.  Уг нь эрх барьж байгаа намын генсек нэлээд “том” байх учиртай.  Ерөнхий сайдын хэмжээнд бодож  сэтгэж намаа зангидаж авч явах нь түүний үүрэг.  Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан намынхнаа нөхдийг бужигнуулаад сууж байна.  Тэд удахгүй ард түмнээрээ дүн тавиулна гэдгээ санаасай.

 Эх сурвалж:www.polit.mn   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ