Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар Ерөнхийлөгчид хандана

2018-06-11

Т.САЙХАН

УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар хүчингийн хэрэгт холбогдсон  Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, М.Билэгт нарын эмэгтэй гишүүд тэднийг түдгэлзүүлээд шалгуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байсан юм. Тэгвэл  энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын гишүүд ийм шийдвэр гаргасанд ичиж байна. Одоо УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг хуралдаж, хориг тавиулах албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөх гэж байна. Маш ёс зүйгүй асуудал боллоо. Хүчингийн хэрэгт холбогдсон үгүй эсэхээ хууль хяналтын байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Хэрэв ийм ёсзүйгүй үйлдэл гаргасан юм бол УИХ хаацаалж авч үлдэх ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хуулиар тухайн гишүүн өөрөө өөртөө санал өгөх эрхгүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ