Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах хүсэлт хүргүүлжээ

2018-06-07

Т.САЙХАН

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /06.07/ ээлжит бусаар хуралдахаар болсныг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааны үеэр зарласан.  Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудлаар хуралдах бололтой. Тодруулбал, тэдний ёс зүйн асуудлаар гишүүнээс нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм.  Тэд хүчингийн хэрэгт холбогдож, багагүй дуулиан тарьсан, гишүүдтэй холбоотой уг хэргийг хуулийн байгууллагууд  шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ