Арнауд Суарат:  Бидэнд хамтдаа алхахаас  өөр зам байхгүй

2018-05-22

С.САРУУЛ

“Монголын эдийн засгийн чуулган – 2018” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, зочдын илтгэл үргэлжилж байна. Энэ үеэр хүндэт зочны илтгэлийг Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Амжилтын төлөөх хамтын ажиллгаа” сэдвээр тавьсан юм. Тэрээр “Улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх нь цорын  ганц бөгөөд бодитой арга зам. Монгол Улс хөгжлийнхөө зөв замд аль хэдийнэ орсныг төр засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой гэж би үздэг.  2010 оноос хойш Оюу толгой компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэгт зарцуулсан. Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Оюу толгой Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч бөгөөд өдгөө 14000 хүн ажлийн байраар хангагдсаны 94 хувь нь Монголчууд байна. Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цааших хугацаанд эерэг харагдаж байгаа. Олон талаараа Монголын зэс шинэ технологи, олон нээлтүүдийн нэг хэсэг байх болно. Монгол хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулж, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй.  Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах нь хэцүү боловч ямар ч томоохон хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг чухалчилна. Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад ч чухал хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Оюу толгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтуудын үлгэр жишээ авах төсөл мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.  Хамтдаа алхахаас  өөр зам байхгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулъя” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ