17 уулчны дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгожээ

2018-03-12

Т.ДАЛАЙ

Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг босголоо.  Уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд энэ  хөшөөг сүндэрлүүлэв.  Талийгаачид 2017.10.21-ний өдөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы оргилд амжилттай авираад, байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн билээ. Хөшөөг босгосон уулчид үе үеийн уулчид, хойч үе минь энд түр зогсож, хүндэтгэл үзүүлж байг хэмээн бодож, энэхүү гэрэлт хөшөөг босгосон байна. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний Отгонтэнгэр хайрханы оргилд гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй уулчид байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ