Д.Сумъяабазар:Шатахууны үнийн зөвлөлийг би өөрөө ахална

2018-02-23

Т.САЙХАН

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийг бууруулах асуудлаар ярьжээ.  Тэрээр хоёр, гуравдугаар сард шатахууны үнэ нэмэгдэж, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна гэв. Мөн “Үнийн зөвлөлийг би өөрөө ахалж явах нь зүйтэй юм байна гэж бодож байгаа. Өөрөө ахлах саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах гэж байна. Үнийн зөвлөл дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсан. Үнэ барих нь хэр зохистой вэ, барихгүй байхаар нийгэмд хэцүү байдаг, бариад байхаар аж ахуйн нэгж алдагдалд орлоо гээд шахаад байдаг. Ард иргэдийг татвараар нь дэмжиж чаддаггүй юм гэхэд шатахууны үнийн асуудал дээр нь төр зохистой хэмжээгээр зохицуулалт хийх ёстой” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ