УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, албадан ирүүлэхээр болжээ

2018-02-22

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тодруулбал, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт, бусад нотлох баримтад тулгуурлан түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж  прокуророос хэд хэдэн удаа дуудсан ч ирээгүй учраас албадан ирүүлэхээр болжээ. Үндсэн хуулийн цэцээс “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосонтой холбогдуулан хуульд заасан дараагийн арга хэмжээг авахаар болсныг прокурорын байгууллагаас мэдэгдлээ. Түүнчлэн Д.Гантулга гишүүнийг хүчингийн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон  Шүүх шинжилгээний байгууллагын зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ