Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг дэмжжээ

2018-02-13

Т.САЙХАН

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Батбямбыг тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх дүгнэлтээс Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга томилох асуудлыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн шийдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ