ПёнЧан-2018: Медалийн тоогоор Норвегийн баг тэргүүлж байна

2018-02-12

Т.САЙХАН

ПёнЧаны өвлийн олимпийн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Одоогоор гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн Герман улс медалийн чанараар тэргүүлж байна. Харин хамгийн их буюу нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медалийг Норвегийн баг тамирчид хүртээд байгаа юм. Үүнээс гадна гүйлтийн цанын төрөлд Олимпийн хошой алтан медальт, Шведийн Шарлотт Калла түрүүлснээр Швед улс медаль хүртсэн улсуудын жагсаалтын наймдугаарт бичигджээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ