Я.Ариунболд: Газар хөдлөлтийн бүсэд гурван оюутан хүсэлтээрээ үлдсэн

2018-02-10

С.САРУУЛ

Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ- консулын газраас мэдээлэл өгөв. Консулын газрын захирал Я.Ариунболд “Тайванийн зүүн эрэгт энэ сарын 6-ны өдөр буюу Мягмар гаригт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ үйл явдлын дараа манай яаманд Тайваньд амьдарч буй монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар олон асуулт ирсэн. Орой 23:00 цагт болсон энэ явдал харамсалтай үр дүнг авчирлаа. Газар хөдлөлт болсон бүсэд манай улсын оюутнууд амьдардаг байсан. Оюутнуудтай холбогдлоо. Гадаад Хэргийн Яамны Консулын газраас эрсдэл өндөртэй бүс нутгаас дөрвөн оюутныг шилжүүлэх ажлыг хийж, энэ сарын 8-ны өдрийн өглөө 08:19 цагт Тайпэйд авчирсан.

Үүний өмнө тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан. Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзсэн бүсэд байсан оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд байсан 13 оюутнаас 10-нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа. Энэ оюутнуудтэй өнөөдөр бид 14:00 цагт видео уулзалт хийлээ. Бүгд эрүүл, аюулгүй газарт байна. Байнга холбоотой байгаа. Газар хөдлөлтийн байдал намжих хүртэл Тайпэйд байлгаж байгаад буцаана. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас холбогдох заалтын дагуу зохих хэмжээний зардлыг гаргасан.  Энэ сарын 8-нд Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу ГХ-ны сайд тушаал гарган хөрөнгө мөнгийг шийдүүлснээр оюутнуудыг бүгдийг нь авчраад байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ