Э.Эрдэнэжамъян: Н.Энхбаяр намын даргаар улиран сонгогдлоо

2018-02-09

МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдлоо. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянаас тодруулахад “Намын анхан бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг есөн дүүргээс бүгдээс нь саналууд ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой. Хурлын тэргүүлэгчдийн зүгээс заалнаас нэр дэвшүүлэх, өөрөө нэр  дэвших хүн байгаа эсэхийг асуусан ч санал гарсангүй. Тиймээс нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж болдог.

Улс төрийн намын тухай хуульд гурван тохиолдолд заавал нууцаар санал хураахыг заасан байдаг. Бага чуулган буюу гүйцэтгэх байгууллагуудыг сонгох, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа бол заавал нууцаар санал хураана гэсэн байдаг. Орон нутгийн төлөөллийн байгууллагыг сонгохдоо нууцаар хураадаг. Намын дарга болон бусад албан тушаалд нууцаар санал хураах шаардлагагүй гэж үздэг. Хуралдаан даргалагчийн зүгээс дэмжиж, татгалзаж, түдгэлзэж байгаа саналыг асуудаг. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар сонголоо. Намын дүрэмд намын даргыг гурван удаа сонгогдоно болно гэж заасан байдаг” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ