Цагаан сарын гоёлоо “Exclusive”-ээс

2018-02-09

Г.НАСАНБААТАР

“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтэж хэрэглэгчиддээ хүрч байгааг “Market watch” булангаараа дамжуулан танилцуулж байна. Энэ удаад “Exclusive” компанийн үйлдвэрийг зорилоо.

“Exclusive” компани хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани өдгөө 100 гаруй ажлын байрыг бий болгожээ. Түүнчлэн каластераар туслан гүйцэтгэгч компани, өрхийн үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж буй. “Хатан оёдол” компанийн захирал Ц.Наранцацрал “Манай компани 2008 онд хувцас захиалга, оёдлын чиглэлээр байгуулагдсан. Одоогоор 10-аад ажлын байртай. “Exclusive” компанийн туслан гүйцэтгэгчээр сүүлийн хоёр жил хамтарч ажиллалаа. Гаднаас захиалга орж ирэхийг хүлээхгүйгээр жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилтай байдаг болсон” гэв. Тэрээр захиалга ихтэй үедээ цагийн ажилтан ажиллуулдаг гэлээ.

“Exclusive” компани Цагаан сарын баярыг тохиолдуулан монгол хэв маягийг оруулсан орчин үеийн загвартай хувцас үйлдвэрлэж байна. Түүнчлэн 50-70 хувийн хямдрал зарласан байгаа нь худалдан авагчиддаа барьж буй бэлэг хэмээн тус компанийн захирал Г.Майцэцэг ярилаа. “Exclusive” компанийн туслан гүйцэтгэгчдийн нэг өрхийн үйлдвэрлэгч Б.Сэмжид ээж, эгч нарынхаа хамтаар дээл болон цамцны захыг гараар урладаг ажээ. Тэрээр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй танилцан хамтарч ажиллах болсон. Ихэвчлэн монгол загвартай хувцасны зах, товч, шилбийг захиалгаар оёдог” гэлээ.

МОНГОЛ ЗАГВАРТАЙ, ДЭЭЛ, ЦАМЦЫГ ЗУРГИЙН ДАГУУ ЭСГЭЖ БУЙ БАЙДАЛ.

Эсгүүрээс гарсан хувцсанд зах залгахад бэлтгэж байгаа нь.

“EXCLUSIVE” КОМПАНИЙН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.СЭМЖИД ЭЭЖ, ЭГЧ НАРЫНХАА ХАМТААР ДЭЭЛ БОЛОН ЦАМЦНЫ ЗАХЫГ ГАРААР УРЛАДАГ АЖЭЭ.

“Хатан оёдол” компанийн захирал Ц.Наранцацрал цамцыг захтай нь залгаж оёсноор сүүлийн дамжлага руу шилжүүлдэг байна.

Бэлэн болсон бүтээг­дэхүүнийг худалдаанд гаргахын өмнөх бэлтгэл ажил.

Утас: 

88819790

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ