Эртний эдлэлийн үзэсгэлэн нээгдлээ

2018-02-09

Д.БАТБААТАР

Монголын Үндэсний музейд “Монголын уламжлалт сав суулга” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд VII зууны үеийн чулуун сав, шанаганаас эхлээд орчин үеийн мөнгөн эдлэл, Монголын эзэнт гүрний үеийн, арьс ширэн, модон сав суулгыг дэлгэсэн байв. Мөн сархинаган тоонотой номын гэр хүмүүсийн анхаарлыг татсан юм. Энэ гэр XIX зууны үед буюу 150 гаруй жилийн өмнө Дарьганга нутагт амьдарч байсан орчуулагч, бурхан урлаач Аагаа Лхарамба буюу Нацагдорж эзэмшдэг байжээ.

САРХИНАГАН ТООНОТОЙ НОМЫН ГЭР.

Шармал мөнгөн чимэгтэй завъяа.

НТӨ 8000-3000 жил. Чулуун аяга.

Арьсан дашмаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ