Э.Эрдэнэжамъян: Манай намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

2018-01-19

М.БААСАНДЭЛГЭР

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын дээд шүүх  хэлэлцэж О.Баасанхүү гишүүнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан билээ. Энэ талаар МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан О.Баасанхүү нарын этгээдүүд, нам бус хүмүүсийг Төрийн ордонд авчирч хууль бус цуглаан байгуулсан. Гэвч Улсын дээд шүүх дээр энэ хэргийг хэлэлцсэний эцэст О.Баасанхүүгийн хүсэлтийг хэрэгсэхгүй гэсэн шийдвэр гарлаа. Цаашид хэн нэгэн этгээд төрийн эрх мэдлийг авах гэсэн хууль бус оролдлогууд гарахгүй гэж найдаж байна” гэсэн юм.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Манай намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөрийн хөтөлбөр, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгтэй болсон. Үүний дагуу ирэх сард болох II чуулганд зориулж хэд хэдэн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөлөө” гэв. Ирэх сард болох чуулганд сумдуудаас нэг, дүүрэг, хорооноос хоёр гишүүн төлөөлөл болон ирэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ