“СОДОН” кофе ба жимсний цай

2018-01-19

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэгчиддээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаа “Содон хүнс” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

 

“Содон фүүдс” компани өнгөрсөн оны наймдугаар сараас “Instant coffee” буюу нэг удаагийн хэрэглээнд зориулсан савалгаатай кофены үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Тус компани өдгөө 20 гаруй ажилтантай. Кофеноос гадна жимстэй зөгийн балтай цай, жимсний ундаа үйлдвэрлэж байна. Сав баглаа боодол болон цайнд ордог түүхий эдийн дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг. Харин кофеныхоо түүхий эдийн Солонгос улсаас татдаг юм байна. Анх үйлдвэрээ байгуулахдаа манай улсаас гадагш гарч буй валютын урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьсон хэмээн “Содон фүүдс” компанийн захирал Г.Ганбаяр хэллээ. Тус компанийн үйлдвэрлэж буй “Sodon classic”, “Sodon white”, “Sodon black” кофе нь сайн чанарын Арабика сортын бүхэллэгтэй болон нунтагласан кофены агууламж ихтэй юм байна. Мөн Солонгосын CJ брэндийн элсэн чихрээс бүрдсэн ажээ. Эдгээр кофе нь нэг удаа найруулж уухад зориулан савласан бөгөөд 250 гр усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан байна. Манай улсын “instant coffee” борлуулагдах зах зээлийн 50 хувийг дангаар хангахыг зорьж буй үйлдвэртэй уншигч танд танилцуулъя. Мөн зургаан төрлийн жимсний цайг үйлдвэрлэж байв. Тухайлбал, чацаргана жимс нь олон төрлийн амин дэм болон эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд сайн байна. Үүн дээр нэмэлтээр зөгийн балыг оруулж өгчээ. Зөгийн бал нь тэжээллэг бодисоор баялаг байхаас гадна улирлын чанартай харшлыг бууруулдаг аж. Зуун настын цай нь хүний биед шаардлагатай 20 амин хүчлийг агуулдаг. Бие махбодийг эрүүлжүүлэн бодисын солилцоог сайжруулдаг байна.

Харин хүн орхоодойтой цай төв мэдрийн үйл ажиллагааг дэмжин, биеийг хорт бодисоос хамгаалдаг. Цус багадалт, ходоод гэдэсний өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг ажээ. Түүнчлэн чацаргана, анар, зуун наст, нимбэг, нэрс, хүн орхоодойтой цайнаас гадна зургаан төрлийн жимсний ундааг байна.

СОДОН ФҮҮДС” ХХК

Сонгинохайрхан дүүрэг,

I хороолол, Дунднаран-2, 69А

75753223

Sodonfoods.mn

E-mail: sales@sodonfoods.mn

FB: Sodon Foods-Содон Фүүдс

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ