Ганцаардлын эсрэг тэмцэнэ

2018-01-19

Х.ОЮУНБОЛД

Их  Британи  одоогийн  нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох ганцаардлын эсрэг арга хэмжээ авахаар шийдсэн байна.  Ерөнхий сайд Тереза Мэй Иргэний нийгмийн яаманд харьяалагдах хэлтсийг байгуулснаа мэдэгджээ.  Энэ хэлтсийн гол зорилго нь есөн сая британи иргэнд тулгарч буй ганцаардлын асуудлыг шийдвэрлэхийг хариуцаж ажиллах юм. Тэрээр “Ганцаардал нь  олон хүний хувьд гунигт байдал юм” гэжээ.  Мөн энэ асуудлыг хариуцсан сайд Трейси  энэ ажлыг  үр дүнд хүргэхийн  тулд сайн  дурынхан, компаниуд болон улс төрийн намуудаас дэмжлэг хүсэхийг сануулсан байна.  Ялангуяа, ойр дотны ярих хүнгүй настай хүмүүст анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээн онцолжээ.  Эмч нарын хэлж байгаагаар ганцаардал нь  үндэсний хэмжээнд газар авч байна. Бидэнд өдөрт үзүүлдэг таван  үйлчлүүлэгч тутмын нэг нь энэ шалтгаанаар бидэнд ханддаг гэв.  Засгийн газраас мэдэгдсэнээр  Их Британийн долоон иргэн бүрийн нэг нь ганцаарддаг болон  75-аас  дээш насны олон хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй адил ганцаараа амьдарч байна.  200 мянган хүн ойр дотны хүмүүстэйгээ харьцахгүй сар болдог. Тиймээс түгшүүр зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Хүмүүс, нийгмээс тусгаарлагдсан ганцаардмал хэмээх тодотголтой хүмүүст эрт нас барах, даралт ихсэх болон  сэтгэцийн олдмол өвчтэй болох магадлал их байдаг байна. Мэргэжлийн эмч нар ганцаардах нь өдөрт 15 тамхи татахаас ч муу гэжээ.  Одоогоор Их Британи даяар ганцаардалтай холбоотой мэдээллийг цуглуулна. Дараа нь  төрийн бус байгууллагаар дамжуулан асуудлыг хөнгөвчлөх зорилгоор төсвөө зарцуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ