“Youtube” сайтад  хамгийн их дагагчидтай дэлхийн таван од

2018-01-14

“Youtube”-д видео бичлэг хийж оруулж тавьсаар өөрсдийн гэсэн дагагчтай болсон таван хүнийг тодруулсан байна. Энэ тухай ВВС сайтад бичсэнийг хүргэе.

  1. Шведийн иргэн, 59 сая 500 мянган дагагчтай Пью Ди Пай

Дэлхийн хамгийн алдартай “Youtube”-сайтад   видео бичлэг оруулагчдын жагсаалтыг тэргүүлэгч тэрээр  өдөр тутмын амьдралыг юу гэж боддог  тухай видео бичлэг оруулснаар гараагаа эхэлжээ.  Мөн Англи орчуулгатай видео тоглоомуудыг тоглодог байсан байна. Харин өнөөдөр Феликс Чельбергийн видео бичлэгийг  түүний үнэнч шүтэн бишрэгчдийн арми 17 сая удаа үзсэнд их бахархаж байгаа аж.  Гэвч 28 настай түүнийг саяхан бичлэгийнхээ зарим хэсэгт арьс өнгөөр нь ялгаварласан доромжлол болон семитийн эсрэг үзэлтнүүдийг тохуурхсан байна гэсэн шүүмжлэлд өртжээ.  Мөн өнгөрсөн жил Дисней кино компани түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргаж байсан байна. Феликс арьс өнгөөр ялгаварлагч гэснийг үгүйсгэсэн ч хэрэглэсэн үгнийхээ төлөө уучлал гуйсан байна.

 

  1. Чилийн иргэн, Жерман: 33 сая дагагчтай

Чилийн инээдмийн жүжигчин 27 настай Жерман Жермендиа бол дагагчдынхаа тоогоор жагсаалтын хоёртбичигдэж буй “Youtube”-сайтад   бичлэг оруулагч.  Тэрээр  өдөр тутмын амьдралыг шинжсэн монолог оруулдаг байна. Гэвч түүний бичлэг өөр бусад “Герман” тоглож байна “ зэрэг  24 сая дагагчидтай  хоёр дахь сувагт нь цацагдах болжээ.

Жермандиа өсвөр насандаа их дээрэлхүүлдэг байса. Гэвч бусдаас өөр байсан нь түүнд амжилтанд нь хүрэхэд тусалсан гэж ярьсан байна.Ялангуяа испаниар ярьдаггүй орны хүмүүст эх хэлээ заах хичээл нь их тус болсон гэжээ.

 

  1. Испанийн иргэн Эль Рубиус OMG: 27 сая дагагчтай

.

Испани ээжтэй,норвеги  Рубен Доблас Гандерсан “Youtube”-д 16 настайдаа  инээдмийн видео бичлэг болон монолог найзуудтайгаа бэлтгэж өрөөндөө бичлэг хийдэг байжээ. Түүнээс хойш таван жилийн дараа хоббигоо үндсэн мэргэжлээ болгохоор шийдсэн байна.   Аргентинд 2015 онд очиход нь олон  шүтэн бишрэгчид түүнийг рок од шиг угтаж авснаар Латин Америкийн шүтээн боллоо. Time сэтгүүл  түүнийг “онлайн ертөнцийг байлдан дагуулагч эсвэл хэзээ ч ярихыг нь сонсч байгаагүй алдартай хүмүүсийн нэг гэсэн” байдаг. ЭльРубиус телевизээр гарах үеэр  алдар нэрээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсан болон гэнэтийн амжилт нь түүний амьдралын хамгийн хүнд хэцүү мөч байсан гэж ярихдаа уйлж байжээ.

 

  1. Бразилийн иргэн Виндерсон Нунес: 26 сая 100 дагагчтай

“Youtube” сайтад  хамгийн их дагагчтай хоёр дахь латин америк бол 23 настай бразил Виндерсон Нунес юм. Тэрээр хүүхэд настайгаа холбоотой цагаахан инээдмийн бичлэг оруулснаар амжилтанд хүрчээ. Түүний  видео бичлэгт ихэвчлэн ялалт байгуулдаг гол дүр нь ээж нь аж. Миний бичлэгийн ихэнхэд миний ээж оролцсон байдаг. Хүн бүр  нэг ээжтэй шүү дээ. Ээжгүй нэг, ээжтэй байсан. Түүнийг дурсч байна, дурсах бол сайн хэрэг.   Эх орноо санах бол хөгжилтэй зүйл гэж  тэрээр Бразил дахь ВВС агентлагт ярьсан байна. Тэрээр олсон амжилтынхаа хүчээр АНУ , Европоор аяласан.  Удахгүй, Африк, Австрали болон Энэтхэг руу явах юм байна.

 

  1. Салвадорийн иргэн, Фернандо 25 сая 8 мянган дагагчтай

Луйс Фернандо Флорес Алварадог “YouTube”  сайтад тоо дагагчдынСалвадорын хүн амаас дөрөв дахин  их юм. Тэрээр Эль Рубиустай адилхан хүүхэд байхдаа видео тоглоомыг төрөлх испани хэл дээр  хийж эхэлсэн.   Амжилтанд хүрсэндээ үнэмшсэнийхээ дараа тэр бүх цаг заваа “YouTube” –ийг судалж, сурахад зарцуулжээ. Фернандо хийдэг видео бичлэгийн төрлөө хэвийн биш  хошигнол гэж үздэг. Мөн  өвөрмөц яагаад гэвэл ихэнх хүний нэг хэвийн амьдралаас өөр гэдэгт итгэлтэй байв.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ