Б.Пүрэвдорж: Энэ бол гүтгэлэг

2018-01-08

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Мурат  Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Б.Бахытгүл  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  бас нэг гишүүний нэрийг дурдсан байна.  Тэрээр “Д.Мурат гишүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийнхөө ажлыг бүтээсэн” гэх маягаар ярьжээ.  Харин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад “Татварын нэмэгдэлтэй холбоотой шуугианыг үүгээр дарах гэж байна.  Улс төрч хүн бол ийм зэргийн дайралтыг даагаад гарах ёстой. Зургадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гардаггүй. Энэ бол гүтгэлэг” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ