Светлана Завидова: Бид “Sputnik V” вакцины аюулгүй байдалд итгэхгүй байна

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн анхны коронавирусын эсрэг вакциныг гаргаж авснаа сүр дуулиантай зарлаж байсан ОХУ дараагийн нэгэн анхдагч болох алхамаа хийлээ. Учир нь тус улс дэлхийд анх удаа COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтандаа иргэдээ хамруулж эхлээд байна. Энэ нь Их Британи иргэдээ вакцинжуулсан анхны орон болно гэдгээ зарласны дараа болсон нь тохиолдлын зүйл лав биш.

Тэд цөөн тооны хүнд туршиж үзсэнийхээ дараахан “Sputnik V” вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгож буйгаа наймдугаар сард зарласан. Харин саяхан эмч, багш нар, нийгмийн ажилтнуудаа “Sputnik V” вакцин хийлгэхийг санал болгосноо Путин мэдэгдсэн.

Энэ вакцин туршилтынхаа дунд шатанд явахын сацуу вакцин тариулсан цэргийн албан хаагчдад аюулгүй гэсэн нь хараахан батлагдаагүй байна.  Гэсэн ч үйлдвэрлэлийг эхлүүлж, иргэддээ тарьж эхэлсэнд олон нийт санаа зовниж байна.

“Бүх албан тушаалтнууд вакциндаа хамрагдсан. Гэхдээ би бага зэрэг санаа зовниж байна.  Учир нь би бол хүн!. Гэхдээ хэл ам хийгээд нэмэргүй. Бид вакцин аюулгүй гэж зайлшгүй хэлэх шаардлагатай нөхцөл байдалд хүрээд байна” гэж сувилагч Оксана Константинова ярихдаа Москвагийн клиникийн эмнэлэгт маш сайн хөлдөөсөн жижигхэн шилэн савтай вакцин байсныг дурдав. Гэтэл “Sputnik V” вакциныг хамгийн багадаа -18 градуст  шингэн хэлбэрээр хадгалах ёстой. Өнөөдрийн байдлаар  100 мянга гаруй хүн  вакцинд хамрагдаад байна.

Тэд вакцинаа 95 хувийн үр дүн үзүүлсэн гэж зарласан. Гэвч энэ нь ердөө 39 сайн дурын ажилтны үр дүн юм. “Бид вакцин үр нөлөөтэй хэмээн итгэж байгаа ч зарим нэг тоонд итгэхэд  хэцүү.Дэлхийн улс орнуудаас түрүүлж вакцин гаргаж авах гэснээс өөр яарах шалтгааныг олж харахгүй байна. Эрдэмтэд, улс төрчид тэмцэж эцэст нь улс төрчид яллаа. Олон хүн энэ вакцинд итгэдэггүй. Тодорхой тоо баримтны дараа тэд бодлоо өөрчилж магадгүй” гэж вакцины клиникийн туршилтын мониторингч Светлана Завидова ярилаа.  Тэрээр цөөхөн хүнд туршсаны дараа баталгаажуулж, бүх нийтийг хамруулж эхэлсэнд санаа зовниж буйгаа мөн хэлэв.

Харин доктор Александр Румянцев “Миний хувьд “Sputnik V” вакцин аюулгүй, богино хугацаанд дархлаа тогтооно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.  Тэрээр өөрөө есдүгээр сард вакцин тариулж, биед нь эсрэг биет үүссэн байна. Гэвч энэ эсрэг биет хэр удаан хугацаанд халдвараас сэргийлэх боломжтойг хэлэх боломжгүй гэсэн юм.

Эх сурвалж:BBC

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

39 мин