Э.Бат-Үүл: Эрх баригчид сонгууль шударга болохгүй гээд зарлачихлаа

2020-05-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

 

-УИХ-ын найм дахь удаагийн  ардчилсан сонгууль удахгүй  болох гэж байна.  Ардчилсан сонгууль гэх ойлголтыг та товчхоноор тайлбарлахгүй юу?

  -Ардчилсан сонгууль гэдэг ойлголт нь таван бүрэлдэхүүн хэсэгтэй.  Нэгдүгээрт,  Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө эдлэн Монгол Улсын иргэн чөлөөтэй нэр дэвших эрхтэй байх ёстой. Нэр дэвших эрхэд Үндсэн хуульд зааснаас өөрөөр ямар нэгэн хязгаарлалт байх ёсгүй.  Хоёрдугаарт, нэр дэвшсэн иргэн, хуулийн этгээд сонгогчидтойгоо саадгүй уулзах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө чөлөөтэй танилцуулах боломжоор хангагдсан байх ёстой.  Гуравт иргэд саналаа нууцаар, тэгш эрхтэйгээр өгөх боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Хэний ч дарамтад оролгүйгээр саналаа чөлөөтэй өгөх эрхээр бүрэн хангагдсан байх ёстой. Дөрөвдүгээрт,  дээрх эрхүүдийг хангах үүргээ төр захиргааны байгууллагууд бүрэн ухамсарлаж, хэнд ч тал засахгүйгээр нэр дэвшигч болон сонгогчдод үйлчилсэн байх ёстой.

Тавдугаарт сонгуулийн саналын дүнг маш шударга, үнэн зөвөөр тоолж гаргасан байх ёстой. Ийм таван зүйл бүрдвэл үүнийг ардчилсан сонгууль гэдэг юм.

-2020 сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихлээ.  Дээрх зарчмуудад нийцэж байна гэж та харж байна уу?

-Үгүй ээ. Харамсалтай нь энэ таван зүйл манайд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тухайлбал, иргэн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаагийн нэг том нотолгоо, гэрч нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа явдал юм.

Мөн коронавирусын халдвар тархахаас сэргийлсэн онцгой дэглэм нь ардчилсан сонгууль явуулах боломжийг үгүй хийж байна. Нэр дэвшигчид сонгогч олонтой чөлөөтэй уулзах бололцоогүй боллоо. Нэг уулзалт нь гучин хүнээр хязгаарлагдаж байгаа нь сурталчилгааны хугацаанд бүх сонгогчидтой уулзах боломжийг хааж байна. Масктай, нүүрээ нуусан хүмүүс санал тоолох нь байна. Үнэн хэрэг дээрээ Сонгуулийн Ерөнхий Хороо биш Онцгой Байдлын штаб сонгуулийн үйл явцыг удирдах боллоо гэх мэт олон асуудал энэ удаагийн сонгууль ардчилсан сонгууль биш гэдгийг харуулж байна.

-Тэгэхээр бид сонгууль шударга болно гэдэгт итгээд хэрэггүй юм байна?

-Энэ сонгууль шударга болохгүй ээ. Эхнээсээ ардчилсан сонгууль биш болсон. Ардчилсан биш сонгууль бол хэзээ ч шударга байдаггүй. Дээрээс нь коронавирусын хоригоор далимдуулаад эрх мэдэлтэнгүүд ямар ч луйвар хийх бололцоотой болчихлоо.

-Сүүлийн үед ардчиллын зарчим бүхий л салбарт алдагдах боллоо. Ялангуяа улс төрийн хүрээнд энэ асуудал нэлээд мэдрэгдэж байна.  Та юу гэж бодож байна?

-Ардчилал Де Юре байхгүй болсон. Тодруулбал, ардчилал хуулиар зөвшөөрөгдөж баталгаажсан институт биш боллоо. Одоо Төрийн гурван өндөрлөг хүссэнээ гэмт хэрэгтэн болгож шоронд хийх бололцоотой боллоо, хүссэнээ сонгогдох эрхгүй болгох боломж бүрдлээ.  Хүссэнээ чөлөөтэй үгээ хэлснийх нь төлөө ялладаг боллоо. Монгол  Улсын иргэдийн эрх, эрх чөлөө нь төрийн гурван өндөрлөгийн хүсэл зоригоор хязгаарлагдлаа. Дахин нэг зүйлийг хэлмээр байна. Монголд Ардчилал Де Юре байхгүй болсны нотолгоо нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдох эрхгүй болсон явдал. Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайхан гэм зэмгүй байж ялтан болсон явдал юм.

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрх баригчдын баталсан Сонгуулийн хуульд Үндсэн хуулийн зөрчилтэй олон заалт орсон байна.  Наад зах нь татварын өртэй байсан ч  нэр дэвших боломжгүй гэжээ.   Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-1930-аад оны үед феодал ангийн төлөөлөгч, нударган баячууд, хөрөнгөлөг иргэд, үндэсний үзэлтэй сэхээтнүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн хууль гаргаж байсан юм. Энэ байдал эргэн сэргэж байна. Одоо удахгүй гучин гэр бүлийн хүүхдийг сонгуульд оруулахгүй, баячуудын хүүхдийг сонгуульд оруулахгүй, эцэг эх нь ял авсан хүмүүсийн үр хүүхэд сонгуульд орохгүй гэх мэтийн хязгаарлалтууд хуульд ороход гайхахааргүй боллоо л гэж харж байна.

 -Тэр дээр Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна гэсэн. Энэ сарын 25-наас  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болж байна.  Энд нөгөө ардчилсан зарчим маань хэр сууж өгсөн бол?

-Юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Монголын ард түмэнд Үндсэн хуулийг Засгийн газар нь мөрдөхгүй байж болно гэдгийг харуулж байна. Уг нь хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулиар засгийн газрын гишүүд нь Их хурлын гишүүн байх ёсгүй гэж хатуу хорьсон.

Гэтэл Засгийн газар түүнийг үл тоомсорлож байна. Засгийн газар нь өөрөө Үндсэн хууль зөрччихөөд, ард түмнээсээ хууль дагаж мөрдөхийг шаардах эрхгүй. Одоо иргэд Үндсэн хуулиа биелүүлэхгүй байхад Үндсэн хуулиа биелүүлээч ээ гэж хууль хяналтын байгууллага шаардах эрхгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль зөрчих үлгэр дуурайллыг Засгийн газар өөрөө үзүүлсэн учир. Үүгээрээ Засгийн газар өөртөө ямар аюул тарьж байгаагаа ойлгохгүй байгаа нь инээдэмтэй байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

 

Sonin yum
Nambatai baival zugeer dee. Baatar mini
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 25 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

5 цаг 43 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 19 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 19 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 19 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 19 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

21 цаг 47 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

21 цаг 52 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 1 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин