Полит-Анализ:  Дүрвэгсдийн талаар Туркийн баримталж буй бодлогыг шүүмжлэв

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Турк улс дүрвэгсдийн асуудал, Сирийн Идлиб мужийн нөхцөл байдлыг зохицуулахын тулд Европын холбооноос илүү ахиу тус дэмжлэг авахыг хүсч байгааг ойлгож байна, гэхдээ энэ тусламжийг авахын тулд тэднийг ашиглаж болохгүй хэмээн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдэв. Сирийн Идлибт нөхцөл байдал хурцадсаны дараа цагаач, дүрвэгчдийн урсгалыг цаашид тогтоон барих боломжгүй болсон тухайгаа Турк улс мэдэгдэж, Европын холбоотой хиллэдэг хилээ нээсэн. Өнгөрсөн гурав хоногийн дотор 20 мянга орчим хил зөрчих оролдлогыг таслан зогсоосон. Хил дээр хэдэн зуун цагдаа ажиллаж байгаа бөгөөд тийш нь армийн салбаруудыг татаж байна. "Сүүлийн хэдэн өдөр тохиолдсон зүйлээс Европын холбоо болон Туркийн хооронд байгуулсан (дүрвэгсдийн асуудлаар) хэлэлцээр ямар чухал болохыг бид харж байна. Турк улс дүрвэгсдийг, мөн цагаачдын зарим хэсгийг хүлээж авах асуудлаар их зүйл хийсэн. Идлибтэй холбоотойгоор Туркийн нөхцөл байдал тун хүндрэлтэй өрнөж байна” хэмээн Берлинд интеграцийн асуудлаар канцлерийн албанд болсон уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр Меркель мэдэгджээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтарч Идлибын асуудлаар ОХУ-ын лидер Владимир Путинтэй ярилцсан тухайгаа тэрээр мөн сануулав. “Тэнд бидэнд эвлэрэл хэрэгтэй байна, Туркийн хил дээр байгаа олон зуун хүнийг аюулгүй байлгах бүс бидэнд хэрэгтэй байна” хэмээн нэмж хэлэв. Туркийн хувьд нөхцөл байдал “муудсаныг ойлгож болно” хэмээн Меркель онцлов. “Тийм учраас би Туркийн Ерөнхийлөгчтэй тусдаа, мөн францын болон туркийн лидерүүдтэй хамтарч Сирид байгаа хүмүүст, Сирийн талд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхэд бид юугаар тусалж чадах, мөн тэнд эвлэрэл бий болгоход нөлөө үзүүлэх, үүний зэрэгцээ Туркэд туслах талаар ОХУ-ын хувьд бид юу хийж болох талаар нухацтай хэлэлцсэн” хэмээн Меркель мэдэгдэв. Туркийн лидер Тайип Эрдоган дэмжлэгийг “хангалттай” мэдрэхгүй байгааг тэрээр онцлов. "Үүний хамт бүрэн ойлгож, хэлэлцээр хийхэд бүхий л талаар бэлэн байгаа ч гэсэн илүү их дэмжлэг авахын тулд хил рүү явж, мухардалд орж байгаа дүрвэгсдээр далимдуулан асуудлыг шийдэж болохгүй. Манай бодлого бол цагаачдаар далимдуулж биш, харин улс орнуудын хооронд хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдэх бодлого билээ” хэмээн Меркель нэмж хэлэв. “Дүрвэгсдийг ашиглах” тухай ярихдаа хэнийг хэлж байгааг тодруулсан асуултад “өөрийн дургүйцлийг Европын холбооны хувьд бидэнтэй биш, харин дүрвэгсдийг ашиглан шийдэж байна” хэмээн Эрдоганыг, Туркийн засгийн газрыг хэлж байна хэмээн Меркель онцлов. “Энэ бол бидний зам биш, тийм болохоор бид цаашдаа Турк улстай хэлэлцээр хийх болно” хэмээн Герман улсын канцлер тайлбарлав. "Хайят Тахрир аш-Шам"* /*ОХУ-д хориглосон байгууллага* бүлэглэлийн алан хядагчид хоёрдугаар сарын 27-нд Сирийн засгийн газрын цэргийн эсрэг томоохон хэмжээний дайралт эхлүүлснээс хойш Идлибын нөхцөл байдал хурцадсан билээ. Арабын бүгд найрамдах Сири улсын арми хариу гал нээсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тэнд байх ёсгүй байсан туркийн цэргүүд хариу буудлагад өртжээ. Үүний үр дүнд Туркийн цэргийн 36 албан хаагч амь үрэгдсэн. Туркийн цэрэг хариу буудлагад өртсөн тухай мэдээ авмагц сирийн цэргийнхний галыг бүрмөсөн зогсоох арга хэмжээг оросын тал авч, туркийн амь үрэгдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдыг Туркийн нутаг дэвсгэрт аюулгүй нүүлгэн шилжүүлэх явдлыг хангасан. ОХУ-ын Агаар сансрын хүчний нисэх хүчнийг энэ бүсэд ашиглаагүй болохыг ОХУ-ын Батлан хамгаалах яам онцолжээ. Дайралтын дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган аюулгүй байдлын зөвлөлөө зарлан хуралдуулсан. Анкарагийн зохих хүсэлтийн дагуу НАТО-гийн зөвлөл баасан гаригт Сирийн нөхцөл байдлын асуудлаар зөвлөлдөнө. АНУ-ын Төрийн департамент НАТО-гийн гишүүний хувьд Турк улсыг дэмжиж, “энэхүү хямралтай үед Турк улсад дэмжлэг үзүүлэх илүү сайн хувилбарыг судалж байгаа” тухай РИА Новости – д мэдээлжээ. Заналхийлэлд өртөж байсан Турк улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны харуул хамгаалалтыг пүрэв гаригийн оройноос хүч нэмэгдүүлж, аюулгүй байдлыг цагдаагийн тусгай зориулалтын хүчнийхэн хангаж байна. Сирийн Идлибын эргэн тойрны асуудлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн гол үүрэг амлалтаа Турк улс биелүүлж чадаагүй болохыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд нь мэдэгдэж байсан. Тухайлбал, Турк улс улс төрийн үйл явцын хүрээнд засгийн газартай яриа хэлцэл хийхэд бэлэн байгаа зэвсэгт сөрөг хүчнийг алан хядагчдаас холдуулан ялгаж зааглаагүй. Мөн Владимир Путин, Тайип Эрдоган нарын уулзалтын үр дүнд зөвшилцөн байгуулсан 2018 оны есдүгээр сарын 18-ны Орос-Туркийн санамж бичигт Идлибын бүсээс 2018 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл алан хядагчдын бүх радикал бүлэглэлийг гаргах явдлыг зогсоосон нөхцөлд л туркийн цэргүүд байрлах статус- кво-г хадгалах тухай дурдсан байдаг. Мөн энэхүү бүсийн хилийн заагаар “цэргийн үйл ажиллагааг зогсоох тогтвортой дэглэм тогтоохын тулд үр нөлөөтэй арга хэмжээ авах”-аар дурдсан байдаг. Энэ бүсэд Орос-Туркийн хамтарсан эргүүл явуулж байхаар санамж бичгийн долдугаарт заажээ. Эх сурвалж: Риа-Новости
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

33 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 58 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

2 цаг 30 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

2 цаг 53 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

4 цаг 8 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

6 цаг 37 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

11 цаг 23 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

11 цаг 23 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

11 цаг 23 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

23 цаг 8 мин