“Шарк” Д.Энхтүвшин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв

2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "М-Си-Эс” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшинг УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Д.Энхтүвшин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийв. Тэрээр “Улс төрд орохгүй гэдгээ дахиж хэлье гэж бодоод. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог. 1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан. Миний сонголтыг тухайн үед зарим хүмүүс компанийн сонголт гэж бодон янз бүрийн дарамт ирж байсан учир Оджаргал захирал компани, улс төр 2-ийнхоо аль нэгийг сонго гэсний дагуу тэр дор нь улс төрийн бүх сонгуульт ажлуудаасаа татгалзаж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан гэж боддог. Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улс төрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг. Анх ажилд ороход манай компани 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо бид 10’000 -уулаа болж өдөрт 1 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 50’000 өрхийг дундаж давхаргад тогтвортой байлгахын тулд хичээж байгаа нь нийгэмд бодитой, том хувь нэмэр гэж боддог. Мөн нөгөө талаас улс төр бол жоохон хүмүүсд танигдаад ирэхээрээ эсвэл мөнгөтэй болохоороо дуртай нь шууд өөр салбараас үсэрч ордог салбар биш санагддаг. Их цаг хугацаа, золиос шаарддаг. Хэдэн улс төрч солигдсноор биш хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлого, эдийн засгийн бат суурь, нийтийн ухамсар дээшилснээр улс маань илүү хөгжинө гэж боддог” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18