Худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2019-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банкны ТУЗ-ийн дарга ноён Денис Иванов, Голомт Банкны Ерөнхийлөгч ноён Г.Ганболд нар 2019 оны 6 сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо "ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ"-г ёслол төгөлдөр үзэглэлээ. Энэхүү гэрээг байгуулснаар ЭЗХАОУБ-ны гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна Голомт банкны гадаад худалдааны бизнес эрхлэгч харилцагч нарт худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой юм. Голомт Банк нь 2018 оноосэхлэн ЭЗХАОУБ-тай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааны санхүүжилтийн бизнесийг дэмжиж ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын нийгэм, эдийнзасагтөндөрачхолбогдол бүхийсанхүүжилтүүдийгхамтран хэрэгжүүлээд байна. 2019 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 43%, гадаад баталгааны 33%-ийг Голомт банкаар гүйцэтгэж байна. Иймд харилцагч нарын импортын аккредитив болон гадаад баталгааны хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой шинээр байгуулж буй гэрээ нь 2 талын бизнесийн өсөлтболонхамтынажиллагаандөндөрнөлөөүзүүлэхюм. ЭЗХАОУБ-ны ТУЗ-ийн дарга ноён Денис Иванов хэлэхдээ: Голомт банк нь Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг болохын хувьд ЭЗХАОБУ-ын найдвартай хамтрагч банк бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр зорьж буй санхүүжилтийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна." Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк нь 1963 оны 10-р сарын 22-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нарийн бичгийн даргын шийдвэрээр олон улсын гэрээний хүрээнд байгуулагдсан. ЭЗХАОУБ нь гишүүн орнуудын худалдааны төлбөр тооцооны харилцааг зохицуулахаар үүсгэн байгуулагдаж байсан ба улмаар санхүүгийн олон талт үйл ажиллагаа эрхлэн өргөжснөөр өөрийн гишүүн орнуудын банк болон байгууллагуудын гадаад худалдааны бизнесийг дэмжин ажиллаж байна. ЭЗХАОУБ-ны гишүүн орнуудад: Болгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Польш, ОХУ, Румын, Словак, Бүгд Найрамдах Чех зэрэгулсбагтажбайна. Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг trade@golomtbank.com болон 7011-1646/1380/дугаараас авнауу.
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

2025-05-09
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

6 цаг 36 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

6 цаг 41 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

6 цаг 41 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

22 цаг 4 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

22 цаг 5 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

2025-05-09
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

2025-05-09
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

6 цаг 36 мин