МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, ард нийтийн санал асуулга явуулна

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
 МАН-ын бүлэг /10.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.  Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол,  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ зургадугаар сарын 12-оос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үндсэндээ гурван сарын хугацаанд хэлэлцэн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг шийдвэрт Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Бид социологийн судалгаа хийж үзсэн. Судалгаанд оролцсон арван иргэний ес нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн байна. Иймд манай бүлгийн олонх ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзлээ.
Дараагийн асуудал нь Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг шинээр томилох, зөвшилцөх санал оруулж ирсэн. ЗХЖШ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Түүний оронд ЗХЖШ-ын даргад Д.Ганзоригийг томилох зөвшилцлийг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв.
Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно гэсэн үг үү?
-Боломжгүй. Хоригийг хүлээж авахаар хоёр гарц байгаа. Эхний гарч нь гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл нэмэлт, өөрчлөлтийг зогсоох ийм л гарц байна. Гэтэл МАН 2016 оны сонгуульд орохдоо ч, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусахдаа ч ард нийтээр хэлэлцүүлж батлах нь зөв гэж үзсэн.
-Хоригийг хүлээж авахгүй байснаар улс төрийн эрсдэл үүсэх үү. Цаашид санал авах үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?
-Хоригийг хүлээж авахгүй тохиолдолд УИХ нэг шийдвэр гаргана. Тэр нь санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг тов гаргах юм. Энэ тогтоолд мөн зардлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хугацааны хувьд бид аравдугаар сарын 30 гэж тогтож байсан. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо хоёр хувилбар байгаа. Нэг нь энэ жилдээ багтааж санал асуулга явуулах, эсвэл ирэх оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатгах хувилбар байна. Энэ хувилбарууд дээр дахин ярилцах байх.
Эх сурвалж:www.polit.mn 
Н.Энхмаа: Ур чадвараа сайжруулахгүй бол мотоцикл унах тоглоом биш

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Авто ертөнц” булангийнхаа дугаарын зочноор “Эгшү” эм

Өчигдөр 06 цаг 00 мин
"Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хүнд үйлдвэрийн салбар хөгжинө"

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ  хамтран  “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжү

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Нүүрсний 17”-оос нэг нь ч нүүрсний хэргээр шийтгүүлсэнгүй, харин дөрөв нь УИХ-ын гишүүн болжээ

Хоёр жил гаруйн өмнө Монгол даяараа чухам л шударга бус явдал, авлига албан тушаалыг эсэрц

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдр

Өчигдөр 06 цаг 00 мин
Охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя

Түүнийг Х.Цэгц гэдэг. Дөрөвдүгээр ангийн сурагч. Ээж нь түүнийг хүүхэд зодож болохгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Ариунаа: Өөрийгөө засаж чадсан хүн л нийгмийн сайн сайханд нөлөөлдөг

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин”

Өчигдөр 06 цаг 00 мин
"Гурван багшийн нэг нь л мэргэжлээрээ ажилладаг"

Боловсролын сайд П.Наранбаяр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төг

Уржигдар 06 цаг 00 мин
Холестерин аюултай юу?

Холестерин олон хүний хар дарсан зүүд. Энэ нь үхэлд хүргэх өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Агаарын бохирдолд нэрмээс болсон импорт

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найма

Уржигдар 06 цаг 00 мин
"Бродвэй"-д очих Б.Баатарын мөрөөдөл биелэх үү?

Одоогоос 26 жилийн тэртээд Монголын театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, Төрийн ша

Уржигдар 06 цаг 00 мин