“Даншиг наадам-2019” болно

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Их номын хүрээ Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” их цогчэн дуганы нээлттэй холбогдуулан зохион байгуулах тухай мэдээлэх хэвлэлийн хурал Гандантэгчэнлин хийдэд боллоо. Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах шинэ дуганы албан ёсны нээлт “Самвад III” олон улсын хурал,  “Хүрээ цам-2019” даншиг наадмын үйл ажиллагаа энэ сарын 6-наас эхлэн болох юм байна. БНЭУ-ын Дели хотноо 2015 онд болсон бөгөөд уг хурал “зөрчим тэмцлээс зайлсхийх”, “баягаль орчныг хамгаалах” сэдвийн хүрээнд болж хурлын төлөөлөгчид Бурхан багш төгс гэгээрлийг олсон Бодхгаяа хот дахь Махабоди сүмд зочлох үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нариндра Моди хүрэлцэн очиж тэндээс “Бодхгаяа тунхаглал”-ыг батлан гаргасан түүхтэй ажээ. Тэгвэл “Самвад III” хурал нь Монголд болох бөгөөд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Монгол, Тайланд зэрэг олон орны лам хуваргуудаас гадна Австри, Их Британи, АНУ, Белги, Герман, ОХУ-ын буддын судлалын эрдэмтэн судлаачид зэрэг 80 орны зочид төлөөлөгчид оролцох юм. Тодруулахад “Батцагаан” их цогчэн дуганы албан ёсны нээлт 6-ны өглөө болох юм. Дараа нь 8-нд Даншиг өргөх ёслол буюу Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг ширээнд залсан үеэс эхлэлтэй “Даншиг наадам-2019” төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ бүх үйл ажиллагаанд сүсэгтэн олон түмнийг урьж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин