Г.Билгүүн: Э.Оюунболдод унасан бөхчүүдийн цолыг нөхөж олгох хүсэлт гаргасан

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн сэргээш илэрснийг Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Харин улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /08.30/ нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн  “Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдсан. Баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан хоёр бөхөөс допинг илэрсэн. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох,  сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай.  Эл саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт хүргүүлнэ. Цол олгох,  хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ. Харин нөгөө бөхийн хувьд  Б сорьцын шинжилгээ өгсөн. Хариу нь ирмэгц бөхийн салбар хороо дахин хуралдана” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 31 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 31 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 21 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 34 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 39 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 44 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин